Хүнд хичээлийг хөнгөн болгох төсөл 5 дахь жилдээ

Энэхүү төсөл нь манай сургуульд 2016-2017 оны хичээлийн жилээс эхлэн одоо 5 дахь жилдээ хэрэгжээд явж байна.

Математикийн боловсролын тэнхимийн багш нарын хувьд хүнд хичээлийг хөнгөн болгох төслийн хүрээнд нийт 72 цагийн  хичээл зааж, 3D үзүүлэн 140 ш, төслийн хүрээний 3 цуврал номыг  хэвлүүлэн сургалтын үйл ажиллагаандаа хэрэглэж байна. Мөн А байрны 317 тоотыг суурь боловсролын математикийн кабинет болгон тохижуулан сургалтандаа ашиглаж байна.Түгээн дэлгэрүүлэлтийн хувьд нийслэл болон дүүргийн багш нарт 3 удаа сургалт явуулсан.

Төслийн хүрээнд заагдсан Б.Амаржаргалын  хичээл сургуульд 3-н жил эхний гурван байрт шалгарч, дүүрэгт 1 удаа түрүүлж нийслэлд тусгай байр, багш Ө.Гүрийн заасан хичээл дүүрэгт 2-р байр  эзэлж байсан. Мөн энэхүү төслийн хүрээнд заагдсан хичээлүүдээс YouTube-д 17 хичээл, Амжилт болон Moodle цахим сайтуудад 180 гаруй хичээлийг байршуулсан. Хүнд хичээлийг хөнгөн болгох төслийн хүрээнд хийгдсэн ажлын тайланг жил бүр сургуулийн  багш нарт тавьж, туршлага солилцох өдөрлөгийг 1 удаа багш нар болон эцэг эхчүүдэд зохион байгуулав.

© 2021 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Монгени Цогцолбор Сургууль