МОНГЕНИ СУРГУУЛИЙН БЯЦХАН ЗУРААЧДЫН АМЖИЛТЫН БУУХИА ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛСЭЭР…

Бид цар тахлын энэ үед нөхцөл байдалтайгаа уялдуулан хагас жилийн тайлангаа багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд, үе тэнгийн найзууддаа цахим хэлбэрээр, үзэсгэлэн гаргаж тайлагнасан билээ. Тэднийхээ амжилтаас цухас дурдвал: Олон улсын чанартай 7, улсын чанартай 10, нийслэлийн чанартай 50, дүүргийн чанартай 7 албан байгууллагаас зарласан 26 гар зургийн олимпиад уралдаанд амжилттай оролцож 41алт, 23 мөнгө, 13 хүрэл, 84 тусгай байр эзэлж нийт 161 медаль шагналт байрын эзэд болжээ. Монгений бяцхан зураач сурагчид маань өнгө будгийн зохицлыг гайхалтайгаар хослуулж, оролцсон олимпиад, уралдаан тэмцээнээсээ ямагт ганзага дүүрэн ирдэгт багш нар нь бахархаад баршгүй ээ. Та нарын минь хүрэх ирээдүйн зам дардан байх болтугай.
ЭНД дарж илүү ихийг үзээрэй

© 2021 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Монгени Цогцолбор Сургууль