“Хамтдаа сэргийлье 2020” гар зургийн уралдааны шагнал гардуулах үйл ажиллагаа болж өндөрлөлөө.

2020.06.01

Монгени цогцолбор сургууль, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газартай хамтран гэртээ байгаа сурагч багачуудад чөлөөт цагаа бүтээлчээр өнгөрүүлэх, үзэл бодлоо дүрс өнгөөр илэрхийлэх, дүрслэх урлагаар дамжуулан гоо зүйн боловсрол олгох зорилгоор “Хамтдаа сэргийлье” цахим гар зургийн уралдааныг 2 үе шаттайгаар амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. Уралдааны нэгдүгээр шатанд нийслэлийн 9 дүүрэг болон Өвөрхангай, Дорноговь, Сэлэнгэ, Завхан, Орхон, Сүхбаатар, Хөвсгөл, Баянхонгор, Өмнөговь, Дорнод, Архангай, Баян-Өлгий, Төв аймгийн хүүхэд багачуудаас оролцлоо.

Баянгол дүүрэг 18-р хороо Модны 2 Монгени цогцолбор сургууль MONGENI TOWER MON ART GALLERY

 

© 2021 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Монгени Цогцолбор Сургууль