Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2ОО7.12.27 ны өдөр 253 тоот шийдвэрээр 0102893 тоот газар эзэмших гэрчилгээ олгосон. Шарын амны Есөнбулаг гэдэг газар 20 га эдлэн газартай, 160 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, Хичээлийн дөрвөн өрөө бүхий хичээлийн 2 , амралтын 10 байртай.Урлаг, спортын болон зоогийн хоёр заалтай. Байгалийн лаборатори,\ЭКО \ боловсролын сургалтын төвтэй.
Шинжлэх ухааны бичиг үсгийн боловсролыг сонирхолтой хэлбэрээр олгох хичээлийг бататгах, тоглоомоор дамжуулж, оюун сэтгэлгээ, техник сэтгэлгээ, хөгжүүлэх, эрүүлжүүлэх чийрэгжүүлэх үйлчилгээ үзүүлэх, хүүхдийн авьяас чадварыг дэмжих, хөгжүүлэх, уралдаан, тэмцээн, олимпиад зохион байгуулах, дараагийн хичээлийн жилийн уралдаан, тэмцээн, олимпиадад бэлтгэх, хоцрогдлыг арилгах болон захиалгат сургалт зохион байгуулах экологийн боловсрол олгох гэх мэт, Олон улсын соёлын хөтөлбөрийн хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулдаг Хятад, Солонгос, Япон, Орос орны хүүхдүүд жил бүр идэвхтэй оролцож ирсэн.
Дараах Есөн Булаг – Хүүхдийн зуслангийн албан ёсны фэйсбүүк хуудаснаас нэмэлт мэдээлэл авна уу:
© 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Монгени Цогцолбор Сургууль