Хүүхэд хөгжил

Хүүхэд хөгжил

– Хүүхэд бол бидний боловсрол олгох үйл явцийн хамгийн гол үнэт зүйл

– Хүүхэд өдөр бүр хөгжиж, зөв хүн болон төлөвших нь бидний эрхэм чиглэл

– Хүүхдийн эрхийг дээдлэн, хүүхдэд үргэлж боломж олгодог байгууллага

2019-2020 оныг “Хүүхэд хөгжил хамгааллын жил” болгон заралсантай холбогдуулан манай сургууль нь хүүхэд хамгааллын цогц бодлого боловсруулан төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Тус сургууль нь хүүхдийн хөгжил төлөвшлийг сургалт хүмүүжлийн эерэг олон аргуудтайгаар хослуулан жигд хөгжих боломжийг хүүхэд бүрт олгодог.

Энэ нь:

– Хүүхэд өөрөө бие даах

– Зөв хүн болон төлөвших

– Өсөн хөгжих

– Харилцан хариуцлаг хүлээх

– Өөрийн хийж буй бүтээлч үйлдээ итгэл төгс байх

– Хүнийг хүндлэх зөв хандлагыг бий болгох ач холбогдолтой юм.

Хүүхдийн өөрөө удирдах байгууллага болон Ангийн дарга нарын зөвлөлийг нийгмийн ажилтны удирдлага дор зохион байгуулан чиглүүлэгч, манлайлагч байх арга ухаанд суралцуулан ажиллаж байна.

Хүүхэд бүрийн зохион явагддаг ач холбогдол бүхий цөм ажлуудаас дурьдвал:

– Гараас гарт хөтөлбөрт хяналт тавих

– НЗДТГ- аас зохион байгуулж буй “Хотын соёл” хичээлийг сурагч бүрт түгээх

– “Эх оронч иргэн” болгоход онцгой анхаарч ажиллах

– “Хүүхэд хөгжил хамгааллын жил” –н жилийн хүрээнд явагдаж буй танин мэдэхүйн болон сургалт сурталчилгааны ажлуудад анги бүлгүүдээр хуваарлан оролцуулах

– “Хүүхдэд ээлтэй MINI MOVIE танхим” нээн ажиллуулах

– Хүүхэд хөгжлийн дэвтэрт хяналт тавьж ажиллах

– Сурагч бүрийг хичээлдээ идэвхитэй хамрагдах, ямар нэг эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор найдвартай ажиллагааны дэвтэр хөтлөх гэх мэт олон олон ажлуудыг сурагчидтайгаа хамтран зохион явуулдаг билээ.

2020 оны 04 сарын 27

© 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Монгени Цогцолбор Сургууль