Монгол хүүхдийн төрөлх, язгуур эрх ашигт нийцсэн, чөлөөт сонголт голлосон албадмал бус, чөлөөт сэтгэлзүйн шинэ хандлагыг төлөвшүүлэх, хүнлэг, хүмүүнлэг боловсролын үйлчилгээ үзүүлэх шинэ сургуулийн дүр төрхийг бий болгоход оршино. БОЛОВСРОЛЫН ХҮНЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ СУРАЛЦАХУЙН ШИНЭ ХЭЛБЭР, СУРГАЛТЫН ШИНЭ ХАНДЛАГА, ШИНЭ ДЭВШИЛТЭД ТЕХНОЛОГИ, СУРГУУЛИЙН ШИНЭ ХЭВ ШИНЖ БИЙ БОЛГОХ ЯВДАЛ ЮМ.
Өөрсдийн сэтгэц, физиологи ба бодь галын дотоод өдөөлт, хүсэл тэмүүлэл, сэдлээр нь хөхүүлэн дэмжих, хөгжүүлэхэд оршино. ХУВЬ ХҮНИЙ БОЛОМЖИД СУУРИЛСАН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ.
Хүүхдийг аль болох бага наснаас нь нарийн дэс дараалалтай ажиглах,таамаг дэвшүүлэх, шалган турших, хүүхэд бүрийн байгалийн онцлог, авьяас, чадварыг дэмжих, cурах чадвар боломжид тулгуурлан боловсрол эзэмшүүлэх хамгийн боломжтой арга замыг сонгож олох. Ингэхдээ уламжлалт сургалт шиг гаднаас хүчлэн тусгах бус өөрсдөөр нь олон хувилбараас сонгуулах СУРАЛЦАГСДЫН СЭДЭЛ, ТЭМҮҮЛЭЛ БОЛОМЖИД НИЙЦСЭН ЗОХИСТОЙ ДЭМЖЛЭГИЙГ ОНОВЧТОЙ ХҮРГЭХ.
© 2023 All rights reserved. Монгени Цогцолбор Сургууль