Дүрэм журам

Сургуулийн дотоод журам

3.1. Сургууль нь сургалтын үйл ажиллагааг дараах дэгийн дагуу зохион байгуулна. Үүнд:

– 7 хоногт 5 өдөр, 2 ээлжээр хичээллэнэ.

– 1-р ээлж 8.00-13.15, 2-р ээлж 13.30-18.00 хүртэл үргэлжилнэ.

– Хичээлийн үргэлжлэх хугацаа 1,2-р ангиудад 35 минут, 3-12-р ангид 40 минут тус тус байна.

– Ердийн завсарлага 5 минут, их завсарлага 10 минут байх ба их завсарлагаагаар 1-5-р ангийн сурагчдын үдийн цайг өгнө.

– Үдийн цай болон цайны газрын эрүүл ахуйн дэглэм, шаардлагад сургуулийн эмч, нярав, анги удирдсан багш нар хяналт тавьж ажиллана.

 

Суралцагчийн дүрэм

Ерөнхий боловсролын сургуулийн суралцагч энэхүү дүрмийг дагаж мөрдөнө.

– Хууль дээдлэх, сахих, мөрдөх

– Шинжлэх ухааны бичиг үсгийн боловсролыг сургалтын хөтөлбөрийн дагуу бүрэн эзэмших

– Хичээл болон хичээлийн бус цагаар өөрийн давуу тал болон авьяас чадвараа тасралтгүй хөгжүүлэх

– Гэрийн даалгаврыг цаг хугацаанд нь хийж хэвших

– Гадаад хэл компьютерийн зохих мэдлэг боловсрол эзэмших

– Сургуулийн өмч хөрөнгө, хичээлийн хэрэгсэл, сургалтын багаж, тоног төхөөрөмжийг ариг гамтай эдэлж, хайрлан хамгаалах

– Багш шавь найз нөхдийн харилцааг хүндэтгэн дээдлэх

– Бусдыг манлайлах, бусдад үлгэр дуурайлал болохуйц манлайллыг үзүүлэх

– Үндэсний өв соёл, ёс заншил, зан үйл, соёлын үнэт зүйлийг дээдлэх, хайрлах, хамгаалах

– Эрүүл аж төрөх ёсыг эрхэмлэх

– Хүрээлэн буй байгаль, эх дэлхийгээ хайрлан хамгаалах

– Бусадтай зөв боловсон харьцаж, нийгмийн хэв журмыг сахин биелүүлэх

– Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, тамхи татах, бүдүүлэг үг хэллэг хэрэглэх хэлэх, бусдыг заналхийлэх, залилах, хуурч мэхлэх зэрэг нийгмийн сөрөг үзэгдлийг жигших

© 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Монгени Цогцолбор Сургууль