Ер нь боловсролын үйл ажиллагааг эрэмбэлэн цэгцлэх, орвонгоор нь сайжруулах, агуулга үйл явцын суурь ойлголтыг эргэн авч үзэх язгуурыг дахин дизайнчлах зайлшгүй шаардлагатай байгаа юм. Хүүхэд бүрийн сурах боломжид тулгуурласан боловсрол эзэмшүүлэх хамгийн боломжтой арга замыг сонгож олох ингэхдээ уламжлалт шиг гаднаас хүчлэн тулгах бус өөрсдөөр нь олон хувилбараас сонгуулах суралцахуйн шинэ орчин бүрдүүлэх асуудал нь боловсролын чанарын шинэчлэл авьяас хөтөлбөрт тусгагдсан нь боловсролын үйлчилгээг хүмүүнлэг болгох, хүүхдийн язгуур эрх ашигт нийцсэн боловсролын шинэчлэл болно. Энэ түүхэн шинэчлэл нь оюун ухаан, мэдлэг чадвар, дадал, хүмүүнлэг ёсыг үйлдвэрлэж, төлөвшүүлдэг онцгой маягийн үйлдвэрлэл болж хөгжинө гэдэгт итгэж байна.
Боловсролыг онцгой маягийн үйлдвэрлэл болгохын тулд нэг хэвшмэл загвараас гаргаж олон хувилбар бүхий бүтэц зохион байгуулалтад шилжүүлэх, Монгол хүүхдийн нас сэтгэхүй, оюун ухаан, байгалийн онцлогийг эртнээс шилжиж аль болох бага наснаас нь хөхүүлэн дэмжих, тэрхүү боломжид тулгуурласан, хүний хөгжлийн тухай асуудлыг хүүхэд жам ёсоороо хөгжих, хүүхдийн төрөлх эрхийг хүндэтгэсэн, Монгол хүүхдийг Монголоор нь хөгжүүлэх язгуур эрх ашигт нийцүүлэхэд манай салбарын чанарын шинэчлэл, авьяас хөтөлбөр чухал ач холбогдолтой. Хувь хүний хүч боломжид суурилсан хүний хөгжил нь хүнлэг үйлчилгээ үзүүлэх үндсэн нөхцөлийг бүрдүүлнэ.
Н.ЛХАГВА
Монгени цогцолбор сургуулийн захирал МУГБагш
© 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Монгени Цогцолбор Сургууль