Билгэдэл

ЛОГО:

Монгол хүүхдийг дэлхийн хүн болгож хөгжүүлэх, монгол генийг дэлхийн тавцанд гаргах, монгол генийг хөгжүүлэх шинэ технологийг нэвтрүүлсэн үндэсний дэлхийн загвар сургууль болгох,

Монгени гэсэн хураангуйлсан нэр томьёо нь 21-р зууны Монгол хүүхдийн төрмөл гарвал шинжийг дэлхийн хүн болгож хөгжүүлэх, ахин давтагдашгүй Монгол хүний оюун сэтгэлгээг  дэлхийн тавцанд гаргах гэсэн утгыг илэрхийлж байна. Улаан өнгөөр бичсэн М үсэг нь урин залж байгаа утгыг давхар илэрхийлж байна.

Өнгөний бэлгэдлийн хувьд Монгол улсын төрийн далбааны өнгө бүхий Монголчуудын тэнгэр заяатай, тэнгэр шүтлэгтэй ард түмэн гэдэг утгаар цэнхэр өнгийг суурь өнгө болгон авсан байна.

ТУГ:

Сургуулийн туг нь ариун, шударга үйлийн бэлгэдэл цагаан өнгийн дэвсгэр дээр хөх толбот Монгол хүний оюун сэтгэлгээ дэлхийн тавцанд гарахыг бэлгэдэн Хөх дугуйг голдоо дүрсэлсэн.

Тугны ишин талд тэнгэр, нар, газар гэсэн бэлгэдэлтэй хөх, улаан, ногоон өнгийн элементүүд түүний дотор талаар төгсгөлгүй үргэлжлэх, мөнх оршихын бэлгэдэл хас хээн дээр суурилсан түмэн насан хээг дүрсэлсэн ба дээд хэсэгт сургуулийн лого байрлуулна.

 

 

ХҮНЛЭГ, ХҮМҮҮНЛЭГ БАЙХ ЗАРЧИМ:

– Хүүхдийн төрөлх эрхийг дээдлэх

– Хүүхдийн язгуур эрх ашигт нийцүүлэх

– Хувь хүний үнэт зүйлийг мэдрэх

– Хүүхэд бүрийн боловсрол эзэмших тэгш эрхийг хангах

– Хувь хүний үнэт зүйлд суурилсан хүний хөгжил

 

СУРГУУЛИЙН СҮЛД ДУУ:

 

     Сургуулийн 5 жилийн ойд зориулсан анхны сүлд дуу

Үг. С.Надмид                                                    Ая. О.Дашдэмбэрэл

                              “МОНГЕНИ 108”

Эрдэнэзуугийн цагаан суварга-108

Эмээгийн имэрдэг маанийн эрхи-108

Эрдэнийн судар Ганжуурын чуулган-108

Энэ сургуулийн дуудах дугаар-108

 

Ангаахай бяцхан наснаасаа

Авьяас эрдмийг хүртэх

Ариухан ордны маань өгсөх шат

Азтай учралаар 108

 

Тэнгэрлэг ардын билэг дэмбэрэл-108

Тэгш хэмийн шүтээн тоолол-108

Монгол ухааны “гурав”-аас үүдсэн-108

“Монгени” сургуулийн хаяг нэр-108

 

Дэгдээхий жаахан наснаасаа

Дээд эрдмийн оргилд хүрэх

Дээвэргүй ордны маань өгсөх шат

Дэмбэрэл ерөөлөөр 108

 

Ая. УГЗ Баттөмөр                                             Үг. Ш.Бадарч

           “МОНГЕНИ” СУРГУУЛИЙН СҮЛД ДУУ

Оюун санааны гэрэлт хавраа

Орчлон цэлмэсэн гэгээн өглөө

Олон үрсийн оргилуун тэмүүлэл

Одод гялалзах эрдмийн өргөө

 

Монгени Монгени

Миний сургууль

Монголдоо ганцхан

Бидний сургууль

 

Авьяас билэгтэй алтан ордон

Анд нөхдийн ариун хэлхээ

Мөнгөн хонхны зүрхэн цохилго

Мөрөөдөл дагуулах алсын харгуй

 

Монгени Монгени

Миний сургууль

Монголдоо ганцхан

Бидний сургууль

 

Ухаан заяасан унаган авьяас

Ургуулж өгсөн багшийн алдраа

Тэргүүн өөдөө ирээдүйн мэргэдийг

Төрүүлж гаргасан хүслийн тэнгэрээ

 

Монгени Монгени

Миний сургууль

Монголдоо ганцхан

Бидний сургууль

© 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Монгени Цогцолбор Сургууль