Сэтгэл зүйн булан

ХАЛУУН ДОТНО ЭЛЭГСЭГ ХАРИЛЦАА

Хүүхдийг өсгөж хүмүүжүүлнэ гэдэг нь зөвхөн мөр бүтэн гэдэс цатгалан байлгахын нэр биш .Төрсөн цагаасаа  эхлэн хайр энхрийллийг хүүхэд мэдэрч өсөх нь түүний цаашдын хөгжил хоол, хувцаснаас дутахааргүй нөлөө үзүүлдэг. Хүүхдээ төрмөгц түүнтэй харилцах хамт байх, тэврэх, тоглох, энхрийлэх зэрэг нь эцэг эх хүүхдийн хоорондийн холбоо сэтгэл санааны барилдлагыг сайжруулахад төдийгүй эх хүний үрээ гэсэн мэдрэмж хүний биед асар их энерги, амин дэмийг ялгаруулдаг талаар зарим эрдэмтэд нотлон өгүүлж байгаа билээ. Хүний биеийн дотоодод ялгарч байгаа энэхүү их эрч хүч энерги нь хүүхэд эцэг эхийн аль алинд дамжин нөлөөлнө.Үүний маш энгийн жишээ бол аав, ээжийн сэтгэл санаа амгалан тайван үед хүүхдийн сэтгэл санаа амгалан тайван байдаг явдал юм.

Эцэг эхийн хайр энхрийлэлд өссөн хүүхдийн хөгжилд дараах ач холбогдолтой :

– Хүнд хайрлагдахын сайхныг багаасаа мэдэрч,бусдад хэрэгтэй хүн гэдгээ ухаарна

– Эрхэмсэг оршихуйн үнэ цэнээ мэдэрч, өөрийгөө хүндлэх хэрэгцээ үүснэ

– Бусдыг хайрлах, хүндлэх чадвартай болно

– Өөрийгөө мэдэрч давуу талаа үнэ цэнээ мэдэрнэ

– Өөртөө итгэх итгэл сайжирна

– Өөртөө итгэлтэй хүн амьдралд тохиолдох аливаа саадыг даван туулах зориг, эрмэлзлэл дүүрэн байдаг

Эцэг эхийн энхрийлэлийг багаасаа мэдэрч өсөөгүй хүүхэд ууртай, дайсагнасан зан ааштай болох магадлал өндөр байдаг гэж үздэг.

Аз жаргалтай хүүхэд ахуй цаг ба насанд хүрэгчийн амьдрөлбн эрүүл саруул төрх  хоёр салшгүй холбоотой гэдгийг зарим судалгаагаар нотолсон байдаг.

Хүүхдийг гэр бүлийн дотоод харилцааны толь гэдэг иймд хүүхдээ зөв өсгөн хүмүүжүүлэхийн тулд гэр бүлийн харилцаа уур амьсгалд анхааралтай хандах нь чухал байна.Гэр бүлийн таатай уур амьсгал хүүхдэд” БИ АЮУЛГҮЙ ТАЙВАН ТАЙВАН ОРЧИНД АМЬДАРЧ БАЙНА” гэсэн мэдрэмж хүүхдийн өсөлт хөгжилд таатай орчин болж өгдөг. Хүүхдийн хүмүүжлийн суурь нь гэр бүлийн орчин гэр бүлийн хүмүүжил гэдэгтэй та бүхэн санал нэгтэй байгаа гэдэгт итгэж байна суурь яаж тавигдана цаашид ямар хүн болж төлөвшихөд нь чухал нөлөөтөй гэдгийг эцэг эхчүүд анхаарах хэрэгтэй.

    

Мэдээллийг боловсруулсан :Нийгмийн ажилтан, сэтгэл зүйч  Д.Цэрэнжаргал

© 2023 All rights reserved. Монгени Цогцолбор Сургууль