Монгени цогцолбор сургууль нь дорнын хэл соёл заахаас гадна гадаад харилцаагаа хөгжүүлэн өргөжүүлэх ажлыг давхар хариуцан явуулдаг. Манай сургуультай холбоотой ажилладаг сургууль, байгууллага:
Солонгос хэл KOIСA олон улсын байгууллага
БНСУ-ын Ханбат Улсын Их Сургууль
БНСУ-ын Дун-Ү коллеж
БНСУ-ын Бусан хотын Гэсон ахлах сургууль
Хятад хэл БНХАУ-ын Бээжингийн Боловсролын төв
БНХАУ-ын Тaянжин хотын Аж үйлдвэрийн их сургууль
БНХАУ-ын Ланфан хотын Шинэ үеийн дунд сургууль
Япон хэл Япон Улсын Инаги хотын бага,дунд сургуулиуд
Япон Улсын Комазава охидын дунд,ахлах,дээд сургууль
Япон Улсын Коочи мужийн бага,дунд,ахлах сургууль
Тус сургууль нь Солонгос, Япон ,Хятад улстай харилцаа холбоотой хамтран ажиллаж жилээс жилд хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр байна. 2014-2015 оны хичээлийн жилд Монгени цогцолбор сургуульд ирсэн гадаадын зочид төлөөлөгчид:
2. 2014.9.3нд Япон улсын ерөнхий сайд асан Нода Ёшихико манай сургуулийн гадаад хэлний сургалттай танилцаж, япон хэлний ангийн сурагчидтай уулзалт, ярилцлага хийв.
3. 2014.09.05нд Япон улсын харилцагч сургууль болох Комазава охидын их сургуулийн багш Үсүй оюутнуудын хамт айлчлан ирж япон хэлний сурагчидтай нэг өдрийг хамтдаа өнгөрүүллээ.Нийгмийн судалгааны чиглэлээр суралцаж буй оюутнууд Монгол улсад ирж судалгаа хийдэг уг ажил уламжлал болон тогтсон.
4. 2014.09.11нд Япон улсын Күрашики гадаад хэлний сургуулийн захирал Нишимото Шёожи манай сургуулийн гадаад хэлний сургалт, япон хэлний сургалттай танилцав.
5. 2014,09,17 Японы соёлын хөтөлбөрийн хүрээнд хамтран ажилладаг Инаги хотын 2-р бага сургуулийн захирал, БШУЯ-ны зөвлөх Мацу Озова сан хүрэлцэн ирж Японы соёлын хөтөлбөрт оролцож сурагч солилцоогоор Японы Инаги хотод хэлний богино хугацааны дадлага хийсэн сурагчидтай уулзалт хийв.
6. 2014.09.12нд япон хэлний шинэчилсэн стандарт 3 дах жилдээ хэрэгжиж байгаатай холбогдуулан япон хэлний мэргэжилтэн багш Саитоү Хироми япон хэлний сургалттай танилцах албан ажлаар ирж манай сургуультай танилцав,
7. 2014.09.15нд БНСУ-н Сөүл хотын Чусоны их сургуулийн ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгч нар ирж манай сургуулийн солонгос хэлний сургалттай танилцаж, хамтран ажиллах гэрээ үзэглэн сэтгэл өндөр буцав.
8. 2014,09,02 нд БНСУ-ын элчин сайдын яамны 1-р нарийн бичиг Пак Сын Ү солонгос хэлний 8-р олимпиадыг зохион байгуулж явуулах тухай албан уулзалт хийв.
© 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Монгени Цогцолбор Сургууль